Далавч нь гэмтсэн хотон шувууг эмчилжээ

Ховд аймгийн Хар-Ус нуур орчим “Шувуун цуглаан” гэх газарт өнгөрсөн арваннэгдүгээр  сард нэгэн хотон шувууны баруун далавч гэмтэн, нисэж чадахгүй байдалтай байсныг Ховд аймгийн Жаргалант сумын иргэн, биологич Ц.Ганболд олж шувууг эмчилжээ.

Борцгор хотон нь Амьтны тухай хуульд зааснаар “Нэн ховор” амьтдын жагсаалтад ордог ховор шувуу юм. Сонирхуулахад энэ нь түүний эмчилж байгаа хоёр дахь шувуу гэнэ. Амьтай бүхнийг хайрлан, энэрдэг Монгол хүний холч ухаантай Ц,Ганболддоо баярлалаа гэж БОАЖЯ-наас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *