Монгол гэрэл зурагчны бүтээлийг NHK толилууллаа

Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо (AIPS)-ны шагналт гэрэл зурагчин Ч.Ганбатын бүтээлийг NHK телевиз инстаграм хуудсандаа байршуулжээ.

Тус холбооноос тодруулдаг “Оны шилдэг спортын гэрэл зураг”-ийн уралдаанд 126 орны AFP, Getty Images, Xinhua  зэрэг шилдэг агентлаг, мэргэжлийн гэрэл зурагчдын 1800 гаруй бүтээл оролцсоноос Ч.Ганбатын “Уурга шүүрлээ” бүтээл гуравдугаар байрт орсон юм.

2020 оны хоёрдугаар сард БНУУ-ын нийслэл Будапешт хотноо болсон ёслолд Ч.Ганбат уригдан оролцож, шагналын улаан хивсэн дээр алхан, Монголын гэрэл зургийн салбарын түүхэнд амжилтын түүхийг бичсэн билээ.

2020 онд амжилтын хур буулгасан гэрэл зурагчин Ч.Ганбат Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос анх удаа олгосон “Монголын Мастер гэрэл зурагчин” цолыг гардсан анхны 4 гэрэл зурагчны нэг болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *