Э.Цэндбаатар: Надад эрүүл мэндийн шалтгаан байсан

Сонирхогчдын боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалт, Азийн наадмын аварга, Олон улсын хэмжээний мастер Э.Цэндбаатар хотын гудамжаар нүцгэн явж, “Би Монгол Улсын Цэндбаатар байна” хэмээн хашгирч байсан бичлэг олон нийтэд тарсан. 

Тухайн үед түүнийг өвчтэй байсан, эсвэл сэтгэцэд нөлөөтэй зүйл хэрэглэж, хяналтаа алдсан байж болзошгүй гэх яриа олон нийтийн дунд тарж байсан бөгөөд ингэж явахад нь цагдаа нар саатуулсан юм. Улмаар түүнийг сэтгэцэд нөлөөтэй зүйлс хэрэглэсэн байж магадгүй хэмээн үзэж, шээсний шинжилгээ авсан гэх мэдээлэл бий. 

Ямар учраас ийм үйлдэл гаргасан болохыг түүнтэй холбогдож, тодруулах санал тавихад “Үнэн зөв мэдээлэл удахгүй цацагдах байх. Миний тэгж явсан үйлдэлд эрүүл мэндийн шалтгаан ч байсан” гэх хариулт өгөөд, одоогоор дэлгэрэнгүй ярилцлага өгөхөөс татгалзаж буйгаа учирлалаа. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *