100 жилийн ойгоороо жудагтай, журамтай сайхан наадах юм сан

Монголчууд бид эртнээс элдэв маргаангүй сайхан наадаж, эрэмгий хурдан хүлэг, эр чадалт бөх, эрхий мэргэн харваачдаа шалгаруулж, тэднийгээ дээдэлж ирсэн түүхтэй ард түмэн. Эрт дээр үеэс л дайнд ялах, хурим найр, баяр ёслолоо хийхдээ Эрийн гурван наадмаа хийдэг байж, хийж чаддаг ч байж. Наадам өндөрлөөд ирэх жилийн наадам хол байна даа хэмээн санаа алдан, гэр гэрийн зүг хүлгийн жолоо залж байгаа нь наадам сайхан болсных, бүтэн жилийн ядаргаагаа тайлж, амарч, цэнгэж чадсаных байдаг билээ. Өөрөөр хэлбэл баяр ёслол, хурал цуглаан ховор тэр үед гагцхүү наадам л ард түмэнд бие сэтгэлийн цэнгэл эдлүүлэх, алжаалыг тайлах хэрэгсэл байжээ. Энэ үүргээ ч нэр төртэй сайн биелүүлж чаддаг байж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *